Зүрхэнд тарьсан нэгэн цэцгийг хайр гэж хэн нэрлэснийг мэдэхгүй
Зөвхөн над дээр ургахад нь зүүд юм болов уу гэж сэжиглэдэг
Битгий гэж бодож байхад нь уруулаар төөнөдөг нь миний буруу биш
Биш гэж бодож байхад нь гараар хүрдэг мэдрэмж би биш
Зовлон жаргал хоёрыг жимс шиг хувааж жаргахад хорвоо алга
Зовоход жаргалаас илүү үнэтэй итгэл байхад бурхан алга
Нам гүм шөнөөр цэцэг бүхэн нам гүм ургадаг
Нам гүмээс дутуугүй сэтгэл минь чангааж ургадаг
Дуу алдах ор, хээрийн цэцэрлэг, дуугүй тэврэлт ба үнсэлт…
Энэ бүхэн минийх биш, байралийн симфони-хайрын шүлэг
Дуртай зовох жаргал, тачаал, дураараа байх хувь тавилан…
Эрх чөлөөтэй бүхэн минийхээр, чинийхээр эхлээд төрдөг
Өвс мод хүртэл нулимс унагаж адилхан баярлаж сэм догдолдог
Өглөө наран мандах, үдэш саран гийхийг санаж ижлээр баясдаг
Эмзэг талдаа сэтгэлийн гүнзгий юм бүхнийг багтаадаг
Эр эм, салхи бороо, од мичид татах хүчээр нууцалдаг
Дайраад өнгөрөх мэт идэр нас, хүлээлт, санамжийн цаг
Он сарын тоосон дунд харагддаг юм даа хараарай
Хайр гэж тэнэг байдаг сайхан талтай
Хичээлтийн Харбар